Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Эрүүл мэндийн улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан тус албаны удирдах бүрэлдэхүүн, харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагч нарт сургуулийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Энэ үеэр Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зохион байгуулалт, анхаарах асуудал", Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн "Гамшгийн эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөлт", Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэижлтэн, дэд хурандаа Б.Алтан-Очир"Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, анхаарах асуудал", мөн газрын ахлах мэргэжидтэн, ахмад Т.Батбаатар "Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа, бэлэн байдал", Захиргаа, эрхзүй, хүний нөөцийн газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа" сэдвээр мэдээлэл хийж, бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын 80 гаруй ажилтан, алба хаагч хамрагдлаа.

2026/04/13
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/04/13
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2026/04/13
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.