Өндрөөс болон уснаас аврах ажиллагаанд ашиглах багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

A- A A+

БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газраас Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар өндрөөс болон уснаас аврах ажиллагаанд ашиглах багаж, хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ хүрээнд өндрөөс аврах ажиллагааны 28 төрлийн 98 ширхэг иж бүрэн багаж хэрэгслийг нийслэлийн Аврах ангид, 50 аврагчид уснаас аврах ажиллагааны хамгаалах хэрэгслийг  гардуулсан юм.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера нар оролцсон бөгөөд хатагтай Коринн Пэрера "Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны үлгэр жишээ хамтын ажиллагаанд Франц Улс өндөр ач холбогдол өгч анхаарч ажилладгийг онцлоод иргэдийг гамшиг, ослоос авран хамгаалдаг аврагчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна" хэмээн онцлон тэмдэглэлээ. 

Эдгээр багаж, хэрэгслийн ашиглалт, ажиллагааны сургалтыг зохион байгуулж байгаа нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх цаашлаад үүрэг гүйцэтгэх чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж байна. 

Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах, эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд  хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжиж байгаагийн илэрхийлэл гэдгээрээ онцлог юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.

Бүгд найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав

Архангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.