Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод /1-5 мм/, Архангай аймгийн 3 суманд /0.5-2 мм/, Дорнод аймгийн 3 суманд /0.0-1 мм/, Өвөрхангай аймгийн 6 суманд /0.6-2 мм/, Төв аймгийн 20 суманд /0.5-1 мм/, Хэнтий аймгийн 3 суманд /0.0-1 мм/ цас орж, Архангай аймагт 5-10 м/с, Өвөрхангай аймгийн нийт нутгаар 10-24 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус,  бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +6...+8 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас, цас орно. Салхи 14, 17-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн хойд хагаст сэрүүсч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 17-нд ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Л-ийн хашаанд ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 13:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 давхрын хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 5 дугаар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 04:34 цагт хүлээн  авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

 Ой, хээрийн түймэр:

- Хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр багийн “Ланз” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 22 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Сүхбаатар суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Матад суманд мөн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сумын Мэргэжлийн анги, Эрдэнэцагаан сумын Мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийн 89 хүн, 14 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.11-ний өдрийн 00:35 цагт цурамд оруулан 04.12-ны өдрийн 19:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120000 га талбай өртөж шатсан. 

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сумШинэ булаг багийн “Баруун тариа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сумын мэргэжлийн ангийнхан Баруун-Урт сумын Мэргэжлийн ангийнхан нийт 75 хүн, 11 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.10-ны өдрийн 22:45 цагт цурамд оруулж, 04.12-ны өдрийн 10:05 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 34800 га талбай өртөж шатсан.

Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Бадрахын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км/  Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 52 дугаар анги, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сумын Мэргэжлийн ангийн нийт 43 хүн, 6 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.12-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулж, 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120000 га талбай өртөж шатсан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум 8 дугаар баг "Арын худаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 23 км, Тахилгат тосгоноос баруун урд зүгт 36 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.12-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Тахилгат тосгоны Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 42 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 13:45 цагт цурамд оруулж, 14:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 15 га талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 106 нь обьектын гал түймэр, 23 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, анхаарах асуудлын талаар санал солилцов

Түүнчлэн зарим сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ өвөлд хүндрэлтэй орсон 8 аймгийн малчин өрхөөр орж, МУЗН-ийн өрхийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний багцыг хүргэсэн юм.