Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 18 суманд 3 мм, Баянхонгор аймгийн 4 суманд 0.5-1 мм, Өмнөговь аймгийн 2 суманд 1.4-2 мм, Өвөрхангай аймгийн 10 суманд 0.6-2 мм хур тунадас орсон. Мөн Говийн бүсийн нийт нутгаар 10-16 м/с салхитай байлаа. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон-Сэлэнгийн бэлчир орчимоор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баян-Бүрд орчмоор +16...+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, +11...+13 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +4...+9 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 22 дугаар хорооны 90 дугаар гудамжинд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 86 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн хашааны 0.7 га талбай шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хааагчдыг очиход иргэн С-ын 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Орхон сум Баян-Өлзийт баг /ангийн байрлалаас баруун хойд зүгт 57 км-т, сумын төвөөс 5 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 21:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууц , 4х4 метрийн хэмжээтэй амбаар, 120 метрийн урт хашаа бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо автобусны эцэст Хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж, “EFES” супермаркетын 3х15 метрийн хэмжээтэй чингэлэг дотор бараа материал хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Зүрх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 460 км, сумын төвөөс баруун урд зүгт 140 км/ БНХАУ-ын талаас Монгол Улсын хилийн 1159-1163 дугаар тэмдэгтээр хээрийн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн нийт 21 алба хаагч, 2 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.08-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулсан бөгөөд 15:10 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 1600 га тайлбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Чойбалсан сум Хөх нуур багийн “Цагааннуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 06:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар гарсан хээрийн гал түймэр дээр ажиллаж байсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийн нийт 29 хүн, 5 автомашинтай шилжин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.08-ны өдрийн 08:30 цагт цурманд оруулсан бөгөөд 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Дашбалбар сум Чух багийн "Дэл-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид очиж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.08-ны өдрийн 15:20 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урдьчилсан байдлаар 2 га талбай өртөж шатсан.
Хэнтий аймаг, Баянхутаг сум Жаргалант багийн "Завын-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 42 хүн, 6 автомашин, 4 мотоциклтой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 04.08-ны өдрийн 19:30 цагт цурманд оруулсан бөгөөд 21:15 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 756 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/09
Шинэ мэдээОнол практикийн бага хурлыг 2016 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд 27 байгууллагын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
2026/04/09
Шинэ мэдээТөрийн нэг байгууллага цаг агаарын мэдээгээ цаг алдахгүй өгч, төв суурин газарт амьдарч буй бид “Аан за жаахан салхитай хавар болох нь ээ” гээд бодоод тоохгүй өнгөрч болох ч мэргэжлийнхэн буюу бидний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахаар тангараг өргөж, хаврын хавсарга, зуны халуун, өвлийн цастайд ч албаа гүйцэтгэж яваа Онцгой байдлын албан хаагчдын хувьд энэ тийм ч сайн мэдээ биш юм.
2026/04/09
Онцгой байдлын цаг“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №217