Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллах үеэрээ “Ажиллагааны шуурхай штаб”-т ажиллаж, цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөлттэй танилцаж, үүрэг чиглэл өглөө.

ОБЕГ-ын даргын тушаалаар УОК-ын II хурлын тэмдэглэл, 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийслэл, аймгийн шуурхай штабыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажиллагааны удирдлагын Шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа юм.

Тухайлбал, улсын хэмжээнд (2026.04.06)  нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Жаргалант, Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Булган, Халхгол, Хөвсгөл аймгийн Ханх, Түнэл, Сүхбаатар аймгийн Уулбаян, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртөж, түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлжээ.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд, нийт нийт 1079 хүн, 172 автомашинтай ажилласан гэдгийг танилцууллаа. 

 Ажиллагааны шуурхай штаб нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай арга хэмжээг авч, байгууллага хоорондын уялдаа холбоог ханган ажиллаж байна.

Мөн тэрээр ОБЕГ-ын дэргэдэх 119 дүгээр ангийн үйл ажиллагаа болон гамшиг, осол, газар хөдлөлтийн мэдээ, мэдээлэл, иргэд, олон нийтэд хүргэж байгаа сэрэмжлүүлэг мэдээллийн хүртээмжийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.