ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нээж хэлсэн үгэндээ “Цаг үеийн нөхцөл байдал нь биднээс илүү хариуцлагатай, илүү оновчтой, илүү урьдчилан харсан шийдвэр гаргалтыг шаардаж байна. Ийм нөхцөлд бид зөвхөн үүрэг гүйцэтгэгч биш, харин нөхцөл байдлыг урьдчилан тооцоолдог, эрсдэлийг тодорхойлдог, шийдвэрийг цаг алдалгүй гаргадаг удирдлагууд байх ёстой. Та бүхний гаргасан нэг зөв шийдвэр олон хүний амь насыг аврах, олон тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлэх үнэ цэнтэй. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь ганц байгууллагын асуудал биш. Энэ бол төр, орон нутаг, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурласан цогц тогтолцоо. Тиймээс та бүхэн өөр өөрийн нэгжийг удирдахаас гадна уялдаа холбоог хангагч, хамтын ажиллагааг зохион байгуулагч, итгэлцлийг бий болгох манлайлагчид байх шаардлагатай” хэмээн онцоллоо.

Сургалтаар төрийн албаны ёс зүй, үндэсний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадвар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдах, анхаарах асуудал, уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, офицерын манлайлал, үнэт зүйл, шийдвэр хариуцлага, авлигын эсрэг удирдлагын манлайлал, удирдагчийн сэтгэл зүйн манлайлал, бусдын сэтгэл зүйг удирдах нь, сургалт бэлтгэлийг зохион байгуулахад анхаарах асуудал "байгууллагын эрсдэлийн менежмент" сэдвийн хүрээнд мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын бодлого шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, холбоо зарлан мэдээллийн дүрэм, журам анхаарах асуудал, гамшгаас хамгаалах төлөвлөлт, шуурхай удирдлага зохицуулалт, эрсдэлийн удирдлага, эрсдэлд суурилсан төлөвлөлт сэдвийн хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжийн дарга нар холбогдох мэдээллийг өглөө.

Сургалтын хаалтын арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг оролцож, цаашид анхаарах асуудлын талаар таницлуулж, үүрэг болголоо.

Үүнд:
Онцгой байдлын байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, сахилга хариуцлага, ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсантай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй нийцүүлэн орон нутгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шинэчлэн боловсруулж, батлуулах, Гамшгаас хамгаалах сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн албан тушаалтан, ажилтан болон иргэдийн сургалтын хамрах хүрээг өргөжүүлж, оролцоог нэмэгдүүлэх, Орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурынхны бэлэн байдлыг сайжруулж дадлага, сургууль зохион байгуулах, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байгаа тул хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, болзошгүй ой, хээрийн гал түймрээсаюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг анхаарууллаа.

2026/04/06
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2026/04/06
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2026/04/06
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.