ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх cургалт”-ыг энэ сарын 01-14-ний өдрүүдэд НОБГ-т зохион байгуулж байна.

Тус сургалт нь Гамшгаас хамгаалах тухай хууль, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд жил бүр зохион байгуулдаг гэдгээрээ онцлог ач холбогдолтой юм.

Сургалтад иргэн, аж ахуй нэгж байгууллагын 45 суралцагч хамрагдаж байгаа бөгөөд танхимын болон дадлага ажлын 110 цагийн хичээлийг эзэмшиж байна.

Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээд, иргэнд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг өгч, мэргэшүүлнэ.

2026/04/02
Шинэ мэдээГамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцох зорилгоор бүсчилсэн цахим уулзалтыг зохион байгуулж байна.
2026/04/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ