Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлал хамтран “Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлагыг ирэх есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна..
Энэ хүрээнд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт энэ сарын 24-25-ны өдрүүдэд ажиллаж, Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Улаангом хотын захирагч Ц.Ганзориг болон АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малое, атташегийн орлогч, хошууч Дмитри Леонтев нартай сургалт дадлагын талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр хурандаа Х.Сүхбаатар “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлагын цар хүрээ, ач холбогдол жил бүр өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд танигдаж буйг онцолж, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо дадлага сургуулийг амжилттай зохион байгуулахад нэн чухал болохыг онцолсон юм. Түүнчлэн өндөр уулс, гол нуурууд ихтэй Увс аймгийн хувьд өндрөөс болон уснаас аврах үйл ажиллагааг явуулах, гамшгийн хариу арга хэмжээ, нөхөн сэргээх үйл ажиллагааг салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг мэдээллээ.

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат тус дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулснаар гамшгаас хамгаалах орон нутгийн хүчин чадлыг бэхжүүлэхээс гадна гадаад улс, орнуудтай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх болоомж учраас шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн АНУ-ын Энэтхэг Номхон далайн командлалын иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц, Агаарын хүчний эмч, хурандаа Жон Бостон нар ажлын хэсгийн хамт орон нутгийн холбогдох үйлчилгээний байгууллагууд, техникийн сургалт, дадлага хийх обьект, талбай, академик сургалт болон штабын дадлага хийх байр танхимуудтай танилцаж, төлөвлөлтийн хурлыг зохион байгууллаа.

2026/03/25
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2026/03/25
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/03/25
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.