Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Увс аймгийн 1 суманд 0.2 мм, Ховд аймгийн 1 суманд 0.1 мм цас орж, Говь-Алтай аймгийн 4 суманд 12-18 м/с шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +3...-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зарим газраар, секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны эзэнгүй байшин дотор хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй, хүн амьдардаггүй 5х5 метрийн хэмжээтэй байшин дотор хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Овоогийн бэрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 28 км/ Малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 20х30 метрийн хэмжээтэй малын саравч бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг “Шоргоолж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 190 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан “Хүдэр нумт” ХХК-ийн ажилтнууд унтраах ажиллагааг зохион байгуулж, 03.23-ны өдрийн 22:26 цагт цурамд оруулан, 03.24-ний өдрийн 11:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га талбай өртөж шатсан.
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийнхан, зуны гол багийн Засаг даргаар ахлуулсан, Их-Уул сумын нийт 58 хүн, 4 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан.
Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн "Дэнж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ "Дөргөн" нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль орчны газрын нийт 30 хүн, 4 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 03.24-ний өдрийн 22:00 цагт цурамд оруулан, 03.25-ны өдрийн 04:00 цагт бүрэн унтраасан.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 4 дүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 70 хүн, 24 автомашин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:39 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3600 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум 1 дүгээр багийн "Жавхлант" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс урд зүгт 28 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Мөнххаан сумын Мэргэжлийн ангийнхан, “Хунт өгөөж” жоншны уурхайн ажилтнууд, орон нутгийн нийт 63 хүн, 13 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:15 цагт цурамд оруулан 20:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл баг хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Howo ZZ5707S3840AJ” загварын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, жолооч иргэн У/28 настай, эрэгтэй/-ын баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсныг гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/25
Шинэ мэдээЭнэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийг ” хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2026/03/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/25
Шинэ мэдээОн гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.