Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14..+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +6...+8 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын сав газраар, 27-нд Алтайн өвөр говиор, 28-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25, 28-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймаг, Сайншанд сум 6 дугаар багийн “Үнэгтийн уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 2 км/ хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 14:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход, гэрийн гадна хураалттай 4тн орчим аргал шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 18:49 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын 12х10 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 22:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Х-ын эзэмшлийн "Sinotruck ZZ4256" загварын зүтгүүр автомашины урд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Ойн түймэр: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай баг "Шоргоолж" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд 190 км, салбарын байрлалаас зүүн урд зүгт 30 км/ Ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатсан.
Дорнод аймаг, Баяндун сум Түргэн 1 дүгээр баг "Баянгол" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 32 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээллийг 03.23-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, Түргэн багийнхан ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан.
Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн "Дэнж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ "Дөргөн" нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид, Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдээс 39 хүн, 7 автомашинтай нийт 95 хүн, 15 автомашинтай ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/24
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2026/03/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/24
Шинэ мэдээДадлага, сургалтын хугацаанд алба хааагчид гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдлэг, ойлголтоо бататгахаас гадна бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар төслүүдийн уялдаа холбоог ханган, тэдгээрийг илүү үр дүнтэй, хэрэгжихүйц байдлаар боловсруулна.