Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 34 хувьд цастай байна.
Үүнээс Увс (Баруунтуруун), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Ховд (Алтайн хойд), Говь-Алтай (Тонхил, Бугатын өмнөд), Сэлэнгэ (Хүдэр, Ерөө)-д 21 см-ээс дээш зузаан, 0.25-0.27 г/см3 нягттай,
Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс), Ховд (Үенчийн хойд), Завхан (Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Тосонцэнгэл, Их-Уул), Хөвсгөл (Ренчинлхүмбэ), Сэлэнгэ (Зүүнбүрэн, Баруунбүрэн), Төв (Эрдэнэ), Хэнтий (Баян-Адрага, Биндэр, Норовлин), Дорнод (Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан, Халхгол)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.1-0.29 г/см3 нягттай байна.

Цасны зузаан хамгийн их нь Сэлэнгийн Ерөөд 34 см байгаа бөгөөд цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
2026/03/23
Шинэ мэдээХүний амьдралд үргэлж баяр хөөр, инээд цалгиж байдаггүй. Хэнэггүй, хайхрамжгүй байдал, гэнэтийн санамсаргүй үйлдлээс шалтгаалж аюулт нөхцөл байдалтай нүүр тулах мөч бидэнд хэзээ ч тохиож болно. Чухам энэ л эгзэгтэй үед эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө цаг наргүй зүтгэдэг алба бол Онцгой байдлын аврах анги юм.
2026/03/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/23
Шинэ мэдээГамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн системийг улсын хэмжээнд байгуулах замаар гамшгийн бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2026 оноос эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.