Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан:

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, цас багатай газраар +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, +11...+13 градус дулаан байна.

Төлөв байдал:  24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.

Гал түймэр:

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн “Ширэвгэрийн-Ар” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд 46 км-т, сумаас хойд зүгт 40 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 8х7 метрийн хэмжээтэй өвөлжөө бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хорооны “Санзай” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй /цоожтой/ 5х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо орон сууцны байранд хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 41 иргэн гаргасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 21 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 03.22-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Ой, хээрийн түймэр:

- Хээрийн түймэр: Ховд аймаг, Мянгад сум Цагаан булан багийн "Хонгорч" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ний өдрийн 19:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн  нийт 69 хүн, 18 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 23:20 цагт цурманд оруулсан бөгөөд 03.23-ний өдрийн 00:10 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 90 га талбай өртөж шатсан.  

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Үер - Шар усны үер: Дархан-Уул аймаг, Хонгор сум 2 дугаар багийн “Задгай”-д /Улсын нөөцийн 062 дугаар цэгийн үрийн агуулах/ Үрийн агуулах руу шар усны үер орсон тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 20:21 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 53 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, Хонгор сумаас Салхит өртөө чиглэлийн зам дагуу тогтсон усыг усны насосоор соруулж, гольдролруу оруулах ажил үргэлжилж байна. Хово автомашинаар 18 м³ хайргыг агуулахын зүүн талд дэвсэж, үрийн агуулахаас 6 тэвш улаан буудай ачсан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Яргуйт багийн “Толгод”-ын айлын хашаа усанд автсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн  алба хаагчдыг очиход иргэн А-ийн байшин, гэр, хашаа шар усанд автсан байсныг мотопомпоор 16.2 тонн усыг соруулж гадагшлуулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, анхаарах асуудлын талаар санал солилцов

Түүнчлэн зарим сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ өвөлд хүндрэлтэй орсон 8 аймгийн малчин өрхөөр орж, МУЗН-ийн өрхийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний багцыг хүргэсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1568 хүний амь нас, 303 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.