Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 3-8 метр, Өмнөх өдрөөс 4 градусаар дулаарч +4...+6 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 23-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +4...-1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтрэнэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хорооны 17 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/19
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/03/19
Шинэ мэдээ“Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус дадлага сургууль энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2026/03/19
Шинэ мэдээ-Хүн аливаа зүйлд тууштай, хичээл, зүтгэл гаргаж, өөрийгөө дайчилж чадвал амжилт өөрөө ирдэг. Тухайн амжилт нь хамтын хүч, гэр бүлийн хайр, хэн нэгний итгэл бас сэтгэл дээр тогтдог онцлогтой. Монгол хүн болж, Онцгой байдлын байгууллагад ажиллаж, Монгол улсын самбо, жудо, жюү жицү, кураш бөхийн холбооны гэр бүлд багтдагтаа бахархдаг хэмээн ярих Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан nematimes булангийн өнөөдрийн зочин.