“Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн бэлтгэл хурандаа Г.Чулуунд хүндэтгэл үзүүллээ

A- A A+

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн ОБЕГ-ын  ахмад ажилтан,  бэлтгэл хурандаа Г.Чулуунд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүндэтгэл үзүүллээ.

Бэлтгэл хурандаа Г.Чулуун нь Улаанбаатар, Дорнод, Булган аймгийн салбарын дарга,  нисгэгч-ажиглагч, нислэг техникийн тасгийн дарга, Улсын галын аюулаас хамгаалах газрын орлогч бөгөөд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны дарга, Улсын Иргэний хамгаалалтын газрын Байгалын гамшигтай тэмцэх албаны дарга зэрэг албан тушаалд 25 жил ажилласан юм.

Ажиллах хугацаандаа Монгол, Зөвлөлтийн хилийн бүс орчмын ой, хээрийн түймрээс хамтарч хамгаалах гэрээ хэлэлцээрт оролцож, гарсан түймрийг хамтран унтраах ажилд удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан.

Монгол Улсад ой, хээрийн түймэртэй тэмцэх мэргэжлийн байгууллага, Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албыг байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг Зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамтран холбогдох судалгаа тооцоог хийж, Улсын төлөвлөгөөний комисст оруулан хэлэлцүүлэн батлуулж, Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 435 дугаар тогтоол гарч алба байгуулахад  үнэтэй хувь нэмэр оруулсан.

Мөн  200 гаруй шүхэрчнийг Зөвлөлтийн мэргэжилтэн нартай хамтран анх удаа ой, хээрийн түймэр унтраах арга тактикт сургаж дадлагажуулан бэлтгэсэн бол 600 гаруй цагийн нислэг үйлдэж, 156 ой, хээрийн түймрийг нислэгээр илрүүлэн шүхэрчдийг осолгүй тооцоолон, осол авааргүй буулгаж унтраасан байна.

Түүнчлэн ойн түймэр унтраах арга тактик болон цас зуд,том хэмжээний хүчтэй шаталттай ойн түймэр дээр ажиллах онгоц, нисдэг тэрэгний нислэгийн аюулгүй  байдлыг хэрхэн хангах талаар өнгөрсөн он жилүүдэд 6 ном бичиж, хэвлүүлэн мэргэжлийн хүмүүсийн гарын авлага, иргэдийн мэдлэгт зориулан тараасан байна.  

Тэрээр Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 22 жилийн хугацаанд байгууллагаас төрөн гарсан 28 дахь гавьяат буюу 20 дахь "Үйлчилгээний гавьяат ажилтан" юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №215

“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй. 

Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

Ойн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.

Шадар сайд Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын хууль эрх зүйн орчин, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулна

Үүнээс гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.