Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хангайн бүсийн Баянхонгор, Өвөрхангай, Архангай, мөн Сэлэнгэ зэрэг нийт 8 аймагт өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй цаг үеийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн удирдлага, алба хаагч, иргэд, малчидтай уулзаж “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулж ажиллалаа.

Орон нутагт ажиллаж байх үеэрээ зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээ авах чиглэлээр ажиллаж, аймаг, сумдын Эрүүл мэндийн төвүүд, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, цас ихээр орж зам даваа гүвээ хаагдсан аймаг сумдад автогрейдер, ковш мөн тонн өвс тэжээл, шатахууны асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.

Мөн зарим бүс нутгаар цас их орсон зэргээр нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан боловч Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг, сумдын онцгой комисс, малчид иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж хүндрэл багатай даван туулж чадлаа.

Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс анхаарч ажиллах шаардлагатай байгааг МУ-ын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг онцолж хаваржилтын болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комисс, аймгуудын Онцгой комисст холбогдох үүрэг даалгавруудыг хүргүүлж ажиллалаа.

2026/03/05
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2026/03/05
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/03/05
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.