Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 07-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 06:32 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 9х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 17:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 7х12 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Баян-Адарга сум 1 дүгээр баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 29 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 14х10 метрийн хэмжээтэй байшингийн 6х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Малх багийн “Эвз” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, Баянтал сумын төвөөс зүүн зүгт 20 км/ автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Төв аймгийн Сэргэлэн сумаас Хэнтий аймгийн Дархан сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “SAIC MGRX8” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Land Cruiser Prado” загварын 2 зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/05
Шинэ мэдээМөн алба хаагчид Байгаль нуурт 20-27 метрийн гүний шумбалт хийж, хүйтний улиралд усны гүнд шумбах, усны даралт тэнцүүлэх дадлага эзэмшлээ.
2026/03/05
Шинэ мэдээЭнэхүү эрсдэлийг бууруулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийг ” хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2026/03/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ