Э.Мягмарсүрэн "Хатан ижий-2026" хүндэтгэлийн арга хэмжээний есөн ээжийн нэгээр тодорлоо

A- A A+

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон  Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан  Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас санаачлан БХЯ, ЗХЖШ-тай хамтран зохион байгуулсан  "Хатан ижий-2026" хүндэтгэлийн арга хэмжээний 9 ээжийн нэгээр  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Э.Мягмарсүрэн тодорлоо.

 

Тус арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулсан бөгөөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон хүүхэд төрүүлж өсгөснөөс гадна гэр бүл, үр хүүхдүүд нь эдгээр салбарт амжилттай ажиллаж байгаа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулдаг уламжлалтай юм. 

“Хатан ижий-2026” хүндэтгэлийн эзнээр тодорсон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Э.Мягмарсүрэн нь 1987-2003 он хүртэл 25 жил тухайн үеийн аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 27 дугаар ангид ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байна. 

Түүний хань Д.Давааням нь мөн ангид гал унтраах автомашины жолоочоор 25 жил ажиллаж байсан бөгөөд 6 хүүүхэд төрүүлж,  өсгөж, өдгөө хүргэн, бэр, ач, зээ нийлсэн 23 болж, өнөр өтгөн болсон. 

Аав, ээжийнхээ ажил, албыг өвлөж, түүний хүү Д.Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар, ахмад цолтойгоор ажиллаж байгаа бол том охин Д.Мөнхтуяагийн том хүү Б.Нямдэлгэр НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид аврагч, гал сөнөөгчөөр дэд ахлагч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэт халалт Европ тивийг нөмөрчээ

Хэт халалт Европ тивийг нөмөрчээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд сайн байна

Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ