Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн зүүн 4 сумын нутгаар 10-15 м/с хүртэл цасан шуурга шуурч, Завхан аймгийн 1 суманд 0.8 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -19...-24 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...-1 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 05-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар, 06-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 07-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 6-нд Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр , 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус, өдөртөө +5...+10 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...+5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
Гал түймэр:
Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум 12 дугаар багийн 6 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.03-ны өдрийн 11:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Ssangyong Istana” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Өлгий сум 3 дугаар баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.03-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ын 4х4 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Баян-Уул сум Улз багийн “Шинэстэй” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.03.03-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн 1 дүгээр хэсэгт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.03.03-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Х-ын 7х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол - Голын мөс цөмөрсөн: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгорморьт багийн “19 дүгээр зөрлөг” гэдэг газар суудлын автомашин “Орхон” голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 2026.03.04-ний өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын “Lexux Rx450h” загварын суудлын автомашины урд талын хоёр дугуй хэсгээрээ мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Төв аймаг, Сэргэлэн сум Баянбүрд багийн "Баянгийн-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2026.03.03-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход ““Toyota prius 20” загварын суудлын автомашин /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 3 хүн/ цасанд суусан байсныг ажиллан татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/04
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал эрхэлсэн)-ын эрхлэх байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг маргааш буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09:00-18:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
2026/03/04
Шинэ мэдээЭнэ дагуу Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Чулуунхороот сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгосныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.
2026/03/04
Шинэ мэдээЭнэ хүрээнд өндрөөс аврах ажиллагааны 28 төрлийн 98 ширхэг иж бүрэн багаж хэрэгслийг нийслэлийн Аврах ангид, 50 аврагчид уснаас аврах ажиллагааны хамгаалах хэрэгслийг гардуулсан юм.