Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 1 см, Архангай аймгийн 5 суманд 0.3 мм, Булган аймгийн 4 суманд 1.4 мм, Говьсүмбэр аймгийн 3 суманд 3.1 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 6 мм, Дорноговь аймгийн 5 суманд 1.0 мм, Дорнод аймгийн 15 суманд 4 мм, Сэлэнгэ аймгийн 5 суманд 8мм, Төв аймгийн 27 суманд 1,2 мм, Орхон аймгийн 1 суманд 5 см, Өвөрхангай аймгийн 3 суманд 2 см, Хэнтий аймгийн 17 суманд 3 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөх хоногоос 4 градусаар хүйтэрч -13...-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 05-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06-нд Хангайн уулархаг нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар жавартай хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 05-нд нутгийн баруун хагаст, 06-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Гал түймэр:
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг, 3 дугаар хэсэг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийналба хаагчдыг очиход, /урт 3м, өргөн 60 см/-ийн хэмжээтэй дулааны худгийн доторлогоо болон гадна дулаалга шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 4х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг "Улаан-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км/-т. Малчин Н.Б /68 настай, эрэгтэй/ нь 03.02-ны өдрийн 08:00 цагийн үед малдаа явган гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг, мөн өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж, алга болсон газраас баруун хойд зүгт 7 км-т “Алсын худаг” гэдэг газраас иргэн Б-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн.
Увс аймаг, Давст сум Торхилог баг, Увс нуурт /аймгийн төвөөс зүүн хойд 135 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/ суудлын автомашин Увс нуурын /халиа/ усанд суусан тухай дуудлагыг 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Toyota Prius-11” загварын суудлын автомашин нуурын /халиа/ ус руу орж явах боломжгүй суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/03/03
Шинэ мэдээТэтгэлэгийн хөтөлбөрийн хүрээнд өргөдлийг 2026 оны 02 сарын 23-аас эхлэн онлайнаар хүлээн авч байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг https://a2ascholarships.iccr.gov.in/ сайтаас авах боломжтой.
2026/03/03
Шинэ мэдээУс цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арав хоногийн сүүлийн өдөр хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цастай байна.
2026/03/03
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ