Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Боловсрол, хүний хөгжлийн сургууль болон Байгаль орчны сургуулиуд нь Монгол Улсын төрийн алба хаагчдад зориулсан 2026 оны докторын тэтгэлэгт хөтөлбөрийн шинэ элсэлтээ зарлаж байна.
Хөтөлбөрийн зорилго:
Азийн улс орнуудын төрийн байгууллагууд болон түүнтэй дүйцэхүйц их сургууль, олон улсын байгууллага зэрэг газарт ажиллаж байгааа манлайлагч, мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөр бөгөөд төрийн алба хаагч нь эх орондоо ажиллангаа зайнаас суралцах боломжтой юм.
Хугацаа:3 жил
Элсэлт авах салбарууд:
Боловсролын шинжлэх ухаан
Сэтгэл судлал ба хүний хөгжил судлал
Бичиг баримт хүлээн авах хугацаа: 2026 оны 03 сарын 23 өдрөөс-2026 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл
Элсэхийг хүсэгчдэд дараах ерөнхий шаардлага:
· Монгол Улсын төрийн байгууллага болон түүнтэй дүйцэхүйц төрийн байгуулага, улсын их сургуулиудад ажилладаг байх
· Ажиллаж байгаа газраас тодорхойлсон захидалтай байх
· Магистрын зэрэгтэй байх
· Англи эсвэл Япон хэл дээр бичигдсэн магистрын судалгааны ажил
· Удирдагч багшаа сонгосон байх
· Судалгааны зорилго
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www2.educa.nagoya-u.ac.jp/en/ https://www2.educa.nagoya-u.ac.jp/en/admission/asci/ хуудаснаас авна.
2. Нагояагийн их сургуулийн Байгаль орчны сургуулийн 2026 оны докторын тэтэглэгт хөтөлбөр нь Монгол улсын төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр бөгөөд дараах шалгуурыг хангасан сонирхогчид материалаа илгээх боломжтой.
•Намтар (CV)
• Магистрын диплом
• Магистрын дипломын ажил (англи эсвэл япон хэл дээр) эсвэл түүнтэй дүйцэхүйц судалгааны өгүүлэл
• Судалгааны зорилго (сонгосон удирдагч багшийн судалгааны чиглэлтэй уялдсан байх)
• Сонгосон удирдагч багшийн нэр
• Хэвлэгдсэн эсвэл хяналтад байгаа өгүүллийн хуулбар (байгаа бол) зэргийг бүрдүүлэн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлнэ.
_001(1).png)
_002.png)
Дэлгэрэнгүй мэдээллийг 80031228, 99056004 утсаар болон Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын фэйсбүүк чатаар холбогдож авах боломжтой.
2026/02/28
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/02/28
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2026/02/28
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.