Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с, -9...-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 03.01-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, 03.02-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, говь, талын нутгаар 15-17 м/с, 03.01-нд Алтайн салбар уулсаар, 3-нд говь, талын нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Орхон аймаг, Баян-Өндөр сум Даваат багийн Ундарга хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.27-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.      

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Өвөр шандын 8 дугаар гудамжинд Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2026.02.27-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26 дугаар хороо хогийн сувагт гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.02.27-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход тус байрны 6 дугаар давхрын хогийн сувагт хог шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 46 иргэн /40 том хүн, 6 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргаж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 2 ойн түймрийг өнөөдөр (2026.05.01) 11:00 цагт бүрэн унтраалаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр дулаарах боловч цаашдаа нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар орох төлөвтэй байна.

Гол мөрний усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангалаа

Гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх голуудад цөн түрж гол мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, мөс цөмрөх аюултай байгаа энэ үед мөсөн дээгүүр автомашинтай тээвэр хийснээс иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.