Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён Аслам Первез тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын байгууллагыг үргэлж дэмжин ажилладагт талархал илэрхийлж, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Аслам Первезэд ажлын амжилт хүслээ.

Монгол Улс, Азийн гамшгийн бэлэн байдлын төв хоорондын хамтын ажиллагаа 2000 оноос эхэлж, гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, уулзалт семинарыг зохион байгуулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн юм.

Монгол Улс нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн албан ёсны гишүүн болсон.

Тус төвд гишүүнээр элссэнээр Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бүс нутгийн бодлогод тусгах, гамшгаас хамгаалах салбарын бодлого, төлөвлөгөөнд нийцүүлэн техникийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт, хөтөлбөр зохион байгуулах, уур амьсгалын ногоон сангийн болон бусад олон талт хөрөнгө оруулалтыг татах, бүс нутгийн сургалт, мэдлэг, мэдээлэл солилцох платформ, туршлага солилцох үйл ажиллагаанд тогтмол хамрагдах, олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг боломжууд бий болсон юм. 

 

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян цаашид гамшгийн эрсдэлийн удирдлага, эрсдэлийн санхүүжилт, эрт сэрэмжлүүлэх системийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тус саналыг Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс хамтран ажиллах таван жилийн стратеги төлөвлөгөөнд тусгаж ажиллахаа илэрхийлж, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ уулзалтын үеэр онцоллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.