Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа

A- A A+

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа.

Эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн орлогч, эрдэмтэн нарийн бичгийн дарга,  доктор (Ph.D), дэд профессор, хурандаа П.Чимэдцэрэн ажилласан байна.

Химийн аюулгүй байдлын өнөөгийн байдалд хийсэн судалгааны үр дүнгээс гарсан химийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг сайжруулах 2026-2030 он хүртэлх богино, 2030-2035 он хүртэлх дунд, 2035-2040 он хүртэлх урт хугацааны стратегийн чиглэлүүд, хууль, эрх зүйн зохицуулалтын болон химийн бодисын оршихуйн мөчлөг бүр (үйлдвэрлэх, импортлох, тээвэрлэх, ашиглах, худалдах, хадгалах, устгах үйл ажиллагаа)-ийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санал, зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн “иргэний эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах”, “байгаль орчны тэнцвэрт байдал хангагдах” асуудлуудыг шийдвэрлэх практик ач холбогдолтой бүтээл болсон гэдгээрээ онцлогтой.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ