Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан  нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр  сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -3.7°С, харин олон жилийн дунджийн орчим хүйтэн сар болж өнгөрсөн байна. 

Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.9 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 15.3 хувиар бага, олон жилийн дунджаас 12.6 хувиар ахиу хур тунадас орсон бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. 

Агаарын үнэмлэхүй бага температур -30°С-ыг давж хүйтэрсэн өдрийн тоо Увсын Улаангом, Тэс, Баруунтуруун, Малчин, Завханы Отгон, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхонгорын Байдраг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Ерөө орчмоор 25-31 өдөр, Завханы Завханмандал, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Баянзүрх, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Сэлэнгийн Сүхбаатар, Орхонтуул, Орхон, Булганы Тэшиг, Хэнтийн Өндөрхаан, Төвийн Алтанбулаг, Лүн, Дорнодын Халхгол, Улаанбаатарын Буянт-Ухаа, Багануур орчмоор 20-24 өдөр, бусад нутгаар 5-19 өдөр ажиглагдсан бөгөөд нутгийн өмнөд хэсгээр ажиглагдаагүй байна. 

Энэ сард температурын үнэмлэхүй бага утга температур Завхан аймгийн Баянтэс/ Баян-Уул/ суманд агаарт -51.1°С, хөрсөнд -53°С хүрч хүйтэрсэн. Харин температурын үнэмлэхүй их утга Ховд аймгийн Зэрэг суманд агаарт 7.5°С, хөрсөнд 14°С хүрсэн байна. Агаарын температурын үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Цэцэрлэгт -46.3°С, Төв аймгийн Баянчандманьд -39.7°С, Хэнтийн Оргилд -37.9°С, Өвөрхангайн Төгрөгт -37.1°С, Сүхбаатарын Эрдэнэцагаанд -38°С хүрч эвдэгдсэн байна.

Хоногт хамгийн ихдээ Булган аймгийн Сэлэнгэ/Ингэттолгой/ суманд 14-ний өдөр 4.5 мм хур тунадас (цас) орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 969.1гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 760.6гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 31м/с хүрчээ.

Эх сурвалж:  Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааний хэлтэс  Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Генералуудын төгөлд мод тарьлаа

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шинээр генерал цол хүртсэн болон генерал цол нэмсэн генералууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Генералуудын төгөл”-д мод тарьлаа.

Тактикийн дуурайлган үзүүлэх дадлага зохион байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүллээ

Тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус  нийт 11 байгууллагын 121 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.

Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох алба хаагчид бэлтгэлээ хангаж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян алба хаагчдынхаа бэлтгэл, сургуулилттай танилцаж, баг тамирчдад амжилт хүслээ.