Алба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

A- A A+

Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын байдлаар 410 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 166 хүний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 352 нь гал түймэр, 47 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол / зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 9 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл,  2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрэлч нохойн алба байгуулагдснаас хойш 151 иргэний амь насыг авран хамгааллаа

Эрэлч нохойн сургалтын алба нь 2018 оноос хойш Онцгой байдлын байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 62 нохойг хөтлөгчийн хамт бэлтгэж, 145 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 151 иргэний амь насыг авран хамгаалж, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлсэн байна.

Штабын дадлагаар дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байна

Штабын дадлагаар нөхцөл байдлын зураглал, шуурхай мэдээлэл цуглуулалт, мэдээллийн урсгал, шийдвэр гаргалтын уялдаа холбоог хянах дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Томилгоот бүрэлдэхүүний хүч, хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо зэрэг нь гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үндсэн үзүүлэлт болдог онцлогтой.