“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч, бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар энэ сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/500 дугаар тушаалаар шинэчлэн батлуулсан “Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журам”-ыг үндэслэн зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм. 

Журам шинэчлэгдсэнээр Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад холбогдох хууль тогтоомж, шийдвэрээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн бус байгууллага, сайн дурын хэсэг, иргэдээс дэмжлэг авах, тэдгээрийн харилцан ажиллагаанд баримтлах эрх зүйн баримт бичгийн уялдаа сайжирсан юм.

Тиймээс алба хаагчдад эрэн хайх, аврах үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, ажиллагааны үе шат, дараалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, харилцан туршлага сургамж, туршлагаа солилцож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.