Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг манлайлан хэрэгжүүлсэн зарим салбар зөвлөлд “Талархал” гардууллаа

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа хошуучлан, идэвх санаачилгатай  ажилласан зарим салбар зөвлөлд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын “Талархал”-ыг гардууллаа.

Талархлыг НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Батсуурь, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Бат-Орхон нарт Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг гардуулан өглөө.  

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг энэ үеэр хэлсэн үгэндээ “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын давтамж, учирч болзошгүй эрсдэл эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед та бүхэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөр, НҮБ-аас соёрхон баталсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан орон нутгийн төлөвлөлт, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулж, олон нийтийн оролцоог ханган, гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг бодит үр дүнд хүргэж чадсан нь онцгой ач холбогдолтой юм. Та бүхний манлайлал, санаачилгын үр дүнд Гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан төлөвлөлт сайжирч, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, олон нийтийн бэлэн байдал дээшилж, орон нутгийн хөгжлийн бодлого, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж, болзошгүй хохирлыг бууруулахад ахиц дэвшил гарч байгааг онцлон тэмдэглэе” гэлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл нь  Монгол Улсын хүн амын 50 орчим хувьд амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.05 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 94 хувьтай биелүүлж, хүүхэд багачууд, оюутан залуучуудад чиглэсэн онол практикийн бага хурал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн дуу хоолойг хүргэх, үзэл бодлыг сонсох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажилд өргөн далайцтай, олон талуудын оролцоог хангасан юм.

Сэлэнгэ аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.7 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 87.5 хувьтай биелүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.1 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 84.2 хувьтай хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг чадавхуулах, болзошгүй гамшиг ослын эрсдэлийг бууруулах аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгойлон ажилласан зэрэг үзүүлэлтээр 2025 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шилдэг зөвлөлөөр тус тус шалгарсан байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.