Гамшгийн улмаас үүсэж буй нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн олон улсын сургалт эхэллээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-тай хамтран зохион байгуулж байгаа гамшгийн үед хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх олон улсын стандарт зааварчилгааны сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. 

Нээлтийн  ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, IOM-ын Монгол Улс дахь захирал, Ёко Фужимүра, Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар нар оролцсон юм. 

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Монгол Улсын хэмжээнд 2025 онд нийт 5371 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 306 хүн амь насаа алдан, 249 хүн гэмтэж бэртэн, 634 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирч, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 4596 гаруй хүний амь нас, 459 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулт үзэгдлийн эрчим, давтамж нэмэгдэж байгаа нь дэлхий даяар жил бүр олон сая хүнийг түр болон байнгын байдлаар нүүн шилжихэд хүргэж байна. Гамшгийн үед хүн амыг нүүлгэн шилжүүлэх асуудал нь улс орон бүрийн аюулгүй байдлын бодлогын хэсэг бөгөөд төлөвлөж, бэлтгэл бэлэн байдлаа хангах нь чухал юм" хэмээн онцлон дурдлаа. 


Энэхүү сургалт нь гамшгийн үед хүн амыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг бодит заавар, зөвлөмж, олон улсын стандартын дагуу төлөвлөхөд чиглэж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагуудын гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах, төлөвлөлт хийх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийг илүү оновчтой төлөвлөх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, харилцааг үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмших бөгөөд олж авсан туршлагаа бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. 

 

 


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ