ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр томилогдсон мэргэжилтэн, ноён Дастин Шин нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хурандаа Я.Гантөмөр гамшгаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд тууштай, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, ноён Дастин Шинд шинэ албан тушаалд томилогдсон ирсэнд баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.

Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас 1991 оноос хойш Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлсэн гамшгийн эрсдэлийн удирдлага, эрүүл мэнд, дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлээрх хамтран хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

2026/01/28
Шинэ мэдээТус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.
2026/01/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/01/28
Шинэ мэдээГазар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.