Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 5 суманд 0.2-3.0 мм, Дорнод аймгийн 10 суманд 0.6 мм, Дорноговь аймгийн 1 суманд 2 мм, Сүхбаатар аймгийн 4 суманд 0.2-0.6 мм, Орхон аймгийн 1 суманд 0.8 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.2 мм, Хэнтий аймгийн 6 суманд 0.3-13 мм цас орсон. Дундговь аймгийн зарим сумдаар цасаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгороор -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -28...-30 градус, өдөртөө -21...-23 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -34..-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -27..-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -22...-27 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 165 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Айраг сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 05:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Volvo FM440” загварын ачааны автомашины тээвэрлэж явсан 29 тн бараа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 10х5 метрийн хэмжээтэй 1 давхарт нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын гадна барилгын хог хаягдал шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 9x6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хөндий, дотор хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн 1х2 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 00:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд B1 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 04:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 9 м.кв хэвлэлийн үйлдвэрт цахилгааны утас, буйдан шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 07:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 5х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээврийн ачааны автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож 16 тонн дизель түлш асгарсан байсныг хамгаалалтад авч, удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан. Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг 01.16-ны өдрийн 00:07 цагт “Hyundai Trago” загварын тээврийн хэрэгсэлд соруулж шилжүүлэн ачиж дууссан. Тээврийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ын ажилтнууд асгарсан түлшийг саармагжуулах, хөрс хуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов

Азийн хөгжлиийн банкны дэмжлэгтэйгээр Онцгой байдлын байгууллагад гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх”, “Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Увс аймагт туулах чадвар сайтай автомашин, ковшийг хүлээлгэн өглөө

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд өнгөрөгч 2025 оны 12 дугаар сард аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ