Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Увс аймгийн 2 суманд 0.1 мм цас орж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 14 м/сек шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 09, 10, 12-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөөний хэсэгт эд хогшил, 1х1 метрийн хэмжээтэй тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймаг, Давст сум 1 дүгээр багийн “Цэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км/ Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагдыг очиход иргэн О-ын  “Toyota Landcriuser 80” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум 4 дүгээр багийн “Зөлхөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүг 125 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 25х10 метрийн хэмжээтэй өвөлжөөнд өтөг бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймаг, Баянхонгор сум 3 дугаар баг байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 28 хүн, 7 автомашин, 2 ковштой иргэн Г-ийн хашаанд булаг ундарч гэр болон хашаа усанд автсан байсныг усыг мотопомпоор соруулж, суваг шуудуу татаж голдрилыг өөрчлөн урсгасан. “Howo” загварын автомашинаар 70 м.куб шороо буулган далан босгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.