Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор яам, агентлагуудын мэдээллийн системүүдтэй харилцан уялдаатай “Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг 2025-2026 онд үе шаттайгаар хөгжүүлж байна. Энэхүү систем нь гамшгийн үеийн удирдлагыг бодит мэдээллээр шуурхай хангах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд гамшгийн аюул, эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийт 12 дэд системээс бүрдэх юм.
Үүнээс 2025 онд:
“Гамшиг, аюул ослын дуудлагын бүртгэл, мэдээллийн систем”
“Гамшгийн статистик мэдээллийн систем”
“Зудын гамшгийн эрсдэлийн мониторингийн систем”
“Гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангиудын хүч хэрэгслийн мэдээний систем”
“Онцгой байдлын байгууллагын хүч хэрэгслийн хяналтын систем”.
“Тээврийн хэрэгслийн хяналтын модуль”
“Үүссэн нөхцөл байдлыг дүрсээр дамжуулах, мэдээлэл солилцох модуль”
“Гамшигт өртөх өртөнгийн мэдээний модуль” гэсэн 8 модуль дэд систем хөгжүүлж, ашиглалтад нэвтрүүлээд байна.
Дээрх дэд систем, модулиудыг нэвтрүүлснээр гамшиг, ослын үед ажиллаж буй хүч хэрэгслийн байршил, хөдөлгөөн, нөхцөл байдлын мэдээллийг нэг сувгаар хянах, шаардлагатай нөөцийг шуурхай дайчлах, зайнаас мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах боломж нэмэгдэж, гамшгийн үеийн удирдлагын үр ашиг дээшлэх нөхцөл бүрдэж байна.

2026/01/07
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2026/01/07
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2026/01/07
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.