Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлууллаа

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог хангах, үндэсний хэмжээнд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтын хэрэгжилтийг  хангах,  эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх хүрээнд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн III үе шатны (2026-3030) арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаар тушаалаар батлууллаа. 

Тус  баримт бичгийг боловсруулахдаа II үе шатны төлөвлөгөөнөөс хэрэгжилт хангалтгүй байгаа арга хэмжээ, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”, НҮБ-ын КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад хийсэн чадавхын үнэлгээнээс гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан байна.

Япон Улсын Сендай хотноо 2015 онд болсон  Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичгийг санал нэгтэй баталж, энэхүү баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан. 

 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар саррын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг батлуулж, 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ