Өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийт 20 дуудлага мэдээлэл бүртгэгдэв

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бэлэн байдлыг хангах  зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1426 алба хаагч, 680 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэв.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэлийн нийт 20 удаагийн дуудлага мэдээлэл бүргтгэгдсэн ба төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав. Нийт дуудлагын ихэнх хувь нь буюу 19 нь объектын гал түймрийн дуудлага байна.   

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ