БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сургалтын үеэр яам, агентлагууд, хандивлагч, донор байгууллагуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Азийн хөгжлийн банк, ОБЕГ, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Стандарт хэмжилзүйн газар, Барилга хөгжлийн төв, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Геодези усны барилга, байгууламжийн газар, ШУТИС, Монголын барилгын инженерүүдийн холбооны ажилтан, алба хаагчид оролцсон юм.

АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд зохион байгуулсан “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санаачилгаар байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэл”-ийн анхны үүсгэн байгуулагч орнуудын нэг нь Монгол Улс болж, “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэл”-тэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2030 он хүртэл хэрэгжүүлж байгаа “Гамшигт тэсвэртэй хот” санаачилгад 2016 онд нийслэл Улаанбаатар хот, 2018 онд 21 аймгийн төвүүд нэгдэн орсноор, манай улс уг санаачилгад бүх хотоо нэгдэн оруулсан Ази тивийн анхны улс болсон юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх чиглэлд бодлогын түвшинд зохих шийдвэрүүд гарсан хэдий ч тухайн орон нутгийн удирдлагын болон дэд бүтцийн салбарын зүгээс авсан үүрэг амлалтаа бүрэн дүүрэн биелүүлэх, дэд бүтцийн чиглэлд гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнүүд хэрэгжих шатандаа олон асуудалтай тулгарч байгаа учраас энэ удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулсан гэдгээрээ ач холбогдолтой юм.

2025/12/11
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2025/12/11
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/12/11
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.