Шинжлэх ухааны ажилттны өдрийг тохиолдуулан Төгсөгчдийн холбооны дэргэдэх “Эрдэм” эндаумент сангаас Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, дэд хурандаа Б.Саранцэцэгийг зургаан сая, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн эрхлэгч, доктор, ахлах дэслэгч Б.Одгэрэлийг гурван сая төгрөгөөр тус тус урамшууллаа.

Эрдэм шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлд идэвх, санаачилгатай ажиллаж, олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сан (WoS, Scopus)-д бүртгэлтэй сэтгүүлд Их сургуулийг төлөөлөн эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн алба хаагчдыг ийнхүү урамшуулсан байна.
.jpg)
2025/12/03
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2025/12/03
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/12/03
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.