Гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага 12.9 хувиар буурсан байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, салбар нэгжүүдэд ажиллалаа.

Баруун бүсийн хэмжээнд он гарсаар 411 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 297 хүний амь нас, 19.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Гамшгаас хамгаалах мэдлэг олгох ангиллын сургалтыг 307 удаа 15.691 хүнийг хамруулан зохион байгуулсан нь 12.1 хувиар өссөн байна.

Улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар техник, технологи, хувцас хэрэглэлийн хангалтыг тогтмол нэмэгдүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх сургалт, дадлагыг зохион байгуулж байгааг мөн энэ үеэр танилцууллаа. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Үүнд, Өвөрхангай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим, Завхан, Хөвсгөл, Архангай, Төвийн ганц нэг сумдын нутгаар муу, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Говь-Алтай, Төв, Дундговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховдын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.  

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ