Олон улсын гал сөнөөгчдийн сургалтад хамрагдлаа

A- A A+

БНСУ-ын Гёнги мужийн Галын албаны академиас зохион байгуулж байгаа “Олон улсын гал сөнөөгчдийн сургалт”-д төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдлаа.

Энэ сарын 21-30-ны өдрүүдэд болсон тус сургалт нь хоёр улсын Онцгой байдлын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, гал түймэр, аврах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, орчин үеийн арга зүй, тоног төхөөрөмжийн хэрэглээг судалсан гэдгээрээ онцлог юм.

Сургалтын үеэр оролцогчид БНСУ-ын гал түймрийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны онцлог, гамшгийн удирдлагын тогтолцоо, гал түймрийн онцгой нөхцөл байдлын үед ажиллах дадлагад хамрагдлаа. 

Мөн тусгай хариу арга хэмжээний багийн тоног төхөөрөмжийн танилцуулга, утаат орчноос аврах сургалт, химийн ослын хариу арга хэмжээ, олсоор аврах дадлага зэргийг багтаасан цогц хөтөлбөрийн хүрээнд сургалт, дадлагыг зохион байгуулсан юм.

Түүнчлэн “Самсунг электроник”-ийн галын тусгай ангийн үйлдвэрийн галын аюулгүй байдлын менежментийн системтэй газар дээр нь танилцахын зэрэгцээ Гёнги мужийн Иргэдийн аюулгүй байдлын төв болон БНСУ-ын Галын технологийн хүрээлэнд зочилж, гал түймэр, ослын үед ашигладаг орчин үеийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үйл явцтай танилцлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.