Хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн, гарын үсэг зурлаа

A- A A+

  Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газар хоорондын хамтран ажиллах төлөвлөгөөг батлах  ажлын уулзалтыг энэ сарын 15-17-ны өдрүүдэд Улаан-Үүд хотноо зохион байгууллаа.

Уулзалтад Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн төвийн бүсийн буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм.

Талууд ирэх 2026-2027 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах талаар хамтран ажиллах тухай төлөвлөгөө”-д  гарын үсэг зурлаа.

Хоёр талын уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Архангай аймгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ

Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Кубад 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.