Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Алтайн уулархаг нутгаар үүлшиж, ялимгүй цас орно. Бусад нутгаар цэлмэг, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, бусад нутгаар -4...+1 дулаан градус байна.
Улаанбаатар хотод: Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 24-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 21-23-нд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 24-нд Хэнтийн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 140.19-ний өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчддыг очиход иргэн Б-гийн 1 давхар байшингийн 2х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багт ачааны автомашин шаиаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн “ZZ3257” загварын өөрөө буулгагч автомашины бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 10х10 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн тааз, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Нарийн төлбөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 14:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 4x5 метрийн хэмжээтэй өвлийн дүнзэн байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 2 давхар байшингийн 1 дүгээр давхарт 2х2 метрийн хэмжээтэй хог шатаж байсныг ажиллаж унтрасан.
Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багт сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5х3 метрийн хэмжээтэй сэндвичэн байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Жарангийн хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 232 км-т, сумын төвөөс урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход трейллерийн дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 2 давхар 15х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.19-ний өдрийн 20:53 цагт хүлээн авсан. Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 8x10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 10.20-ны өдрийн 02:17 хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х2 метрийн хэмжээтэй 2 амбаар, 4 ханатай гэр шатаж, хажуу айл болох иргэн Т-гийн 4 ханатай гэр баруун хойд талаас хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт орон сууцны байранд утаажилттай байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 04:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход В1 давхарын цахилгаан шатанд цаасан хайрцаг шатаасан байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.20-ны өдрийн 04:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчддыг очиход иргэн Г-гийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/10/20
Шинэ мэдээХуралд оролцогчдын материалыг 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд хурлын эмхэтгэлийг цахимаар эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгох юм.
2025/10/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/10/20
Шинэ мэдээАлба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.