Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг олон улсын стандарт цувралын (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X) дугаартай “Гамшиг судлал, Инновац” онол, аргазүйн сэтгүүлийн жилийн эцсийн дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант болон төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагч та бүхнийг бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна. Сэтгүүлийн журмыг pdf үзэх боломжтой.
Бүтээлийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл nidr-journal@nema.gov.mn хаягаар хүлээн авна. Утас: 51-263543
Сэтгүүлийн зөвлөл
2025/10/17
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/17
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ