Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хотод 2 мм, Архангай аймгийн 10 суманд 0.2-0.7 мм, Баянхонгор аймгийн 16 суманд 1-20 мм,  Говьсүмбэр аймгийн 1 суманд 2-6 мм, Дорнод аймгийн 11 суманд 3-5 мм, Дундговь аймгийн 15 суманд  3 мм, Дорноговь аймгийн 13 суманд 2.6 мм, Орхон аймгийн 1 суманд 2 мм, Өмнөговь аймгийн 1 суманд 3 мм, Өвөрхангай аймгийн 13 суманд 2 мм, Сүхбаатар аймгийн 13 суманд 24 мм, Төв аймгийн 24 суманд 0,5-4 мм, Хөвсгөл аймгийн 11 суманд 2-15 мм, Хэнтий аймгийн 16 суманд 2 мм хур тунадас  орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, -6...-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 20, 21-нд Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо Зоогийн газрын гал тогооны өрөө газын плитка, хуванцар хоолой, эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн гал тогооны хэсэгт газын плитка, газын шугам хоолой, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хороо орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 2 өрөө байрны унтлагын өрөөнд эд хогшил шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Булган аймаг, Орхон сумын Бүхт багийн “Өлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 7 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/ Тус сумын харьяат иргэн “Д” нь 10.12-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.15-ны өдрийн 11:42 цагт хүлээн ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын  алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д/16 настай, эрэгтэй/-ыг 13:27 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 17-ныг хүртэл зохион байгуулж, ар гэрийн хүсэлтээр зогсоосон.

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Сангийн далай  багийн “Бударгана-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т Тус сумын харьяат иргэн Б 10.16-ны өдрийн 09:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 14:13 цагт /15:18 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хааагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид  иргэн Б/53 насай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:46 цагт тус багийн “Будрагана-Ус” гэдэг газраас /гэрээс нь баруун урд зүгт 3 км/-аас эсэн мэнд олсон.

Хэнтий аймаг, Дархан сум Хараат  багийн “Хонгорын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс 200 км-т,  Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 65 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ 2 автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 10.16-ны өдрийн 21:55 цагт /23:07 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиж иргэн М-ын  “Бонго-3”,  О-ийн  “Приус-20” загварын суудлын автомашинууд цасанд суусан байсныг ажиллаж цаснаас татан гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 6 дугаар багийн “Хөх-Өвс” гэдэг газар /Хатгал тосгоноос баруун хойд зүгт 70 км/ Хар усны рашаанаас Хатгал тосгоны чиглэлд зорчиж байсан 20 гаруй иргэн, 3 автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 09:20 цагт /12:57 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж  иргэн Г-ын “Ланд крузерь-300”, иргэн Э-ийн “Прадо-150”, иргэн А-ийн  “Ланд крузерь-105” загварын автомашинтай 16 иргэнийг татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.