Алба хаагчдын хувцас хэрэглэлийн стандартыг шинэчлэх ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

A- A A+

“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр, Онцгой байдлын байгууллагын 2025 онд дэвшүүлсэн I зорилтын хүрээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас, хэрэглэлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологи, материалын шийдэл нэвтрүүлэх зорилгоор холбогдох стандартуудыг шинэчлэх, шаардлагатай шинэ стандартуудыг боловсруулж батлуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд ОБЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсгийг байгуулж, холбогдох судалгаа, стандартын төслийн боловсруулалтыг хийж байгаа юм.

Стандартын төслийг илүү бодит хэрэгцээнд нийцсэн, боловсронгуй болгох зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газар, ажлын хэсэг хамтран нийслэлийн хүрээний болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт нийслэлийн хүрээний 200 гаруй алба хаагч танхимаар, орон нутгийн газар, хэлтсийн алба хаагчид цахимаар оролцож, санал бодлоо илэрхийлж, стандартын төслийг сайжруулах чиглэлээр бодит санал, туршлагаасаа хуваалцсан юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг нэгтгэн, байгууллагын онцлог, алба хаагчдын аюулгүй ажиллагаа, тав тухыг бүрэн хангах зорилгоор шинэ стандартын төслийг боловсронгуй болгон батлуулна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ