Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор туулах чадвар сайтай шуурхай албаны автомашин, хээрийн гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын багаж хэрэгслийг хуваарилсан.

Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг дээрх автомашин, багаж хэрэгслийг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Түүнчлэн аймгийн Засаг дарга О.Батжаргал аймгийн гамшгаас хамгаалах сангаас Онцгой байдлын газрын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, сумдын бэлтгэл бэлэн байдлыг хангах хүрээнд тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг холбогдох албаныханд гардууллаа.

Тодруулбал, аймгийн Онцгой байдлын газарт хөдөлгөөнт шуурхай штабын байрны иж бүрэн тоног төхөөрөмж, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ашиглах дулаан мэдрэгчтэй нисэгчгүй нисэх төхөөрөмж, хэт богино долгионы радио станц, зөөврийн компьютер, дахин дамжуулах радиостанцын иж бүрдэл, Хатанбулаг, Улаанбадрах, Хөвсгөл, Сайхандулаан, Мандах, Иххэт, Даланжаргалан, Дэлгэрэх, Өргөн, Эрдэнэ зэрэг 10 суманд гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог хүлээлгэн өгсөн юм.

2025/10/16
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/16
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ