Монгол Улсын Шадар Сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн штабын дадлага өнөөдөр “Яаралтай цуглар” дохиогоор эхэлж, хүч хэрэгслийн бэлэн байдлаа шалгалаа.


Аймаг, сумын онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, эрсдэлийг үнэлэн зэрэглэл тогтоох, хариу арга хэмжээг зохион байгуулах, хүч хэрэгслийг татан оролцуулах, хуваарилах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий штабын дадлага нь бодит 72 цагийн, хийсвэр 408 цагийн багтаамжтай, дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн сургуулилтад аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 13 алба, ерөнхий зориулалтын 14, тусгай зориулалтын 17 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий 7 байгууллага, 14 сумын Онцгой комиссын удирдлага, Онцгой байдлын газрын 24 алба хаагч, нийт 370 гаруй ажилтан, алба хаагч танхим болон цахимаар хамрагдаж, бодит үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн бэлэн байдлын үзлэгт 60 орчим техник хэрэгслийг дэлгэн үзүүллээ.

Сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, харьяа албад, мэргэжлийн ангиуд хамтран гамшгийн үед авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээ, уялдаа холбоо, хариу үйлдэл, бэлэн байдлын төлөвлөгөө зэргийг нарийвчлан тодотгож, бодит нөхцөлд ажиллах дадлага, туршлага хуримтлуулна.








2025/10/16
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/16
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/16
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ