Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зам, даваанд хальтиргаа, гулгаа үүссэн байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө /2025.10.15-16/ Баянхонгорын хойд, Архангай, Төв аймгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн нутгаар, 16-нд Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурнах тул иргэд, тээвэрчид та бүхэн аюулгүй байдлаа хангана уу.
✅Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт хүлээн авч, заавар зөвлөмжийг дагах,
✅Дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх,
✅Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа солих,
✅Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, тухайн газар, орны нөхцөл байдлыг судлах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

2025/10/15
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/15
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ