Шилдэг ахлах офицер, илтгэгч нарын шагналыг гардууллаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг "Ахлах офицерын жил" болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицерын нэгдсэн чуулга уулзалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ үеэр ахлах офицеруудын чуулганыг угтан зохион байгуулсан “Шилдэг ахлах офицер” шалгаруулах уралдаан болон шилдэг илтгэгч нарт шагналыг нь гардуулсан юм.

Онцгой байдлын байгууллагын “Шилдэг ахлах офицер” шалгаруулах тэмцээнд НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн захирагч, хошууч Н.Төрбат шалгарсан бол “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” илтгэлийн уралдаанд ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хуулийн зөвлөх, хошууч Г.Алтансүх тэргүүлсэн билээ.

Мөн ахлах офицерын жилийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Эх оронч үзэл-Үндэсний бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж, урамшууллаа.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил”, 2024 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын жил”, 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ