ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас хойд болон төвийн бүсийн анги, байгууллагын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалтыг энэ сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын 20 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчдад гал түймрийн улсын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, гал түймрийн хэрэг бүртгэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, журам, заавар стандартыг танилцуулж, барилга байгууламжид хяналт, шалгалтыг газар дээр нь хийж, мэдлэг, туршлага солилцлоо.

Мөн албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай шинжээчийн цүнх, энгэрийн камерыг гардуулж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

2025/10/11
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/11
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ