НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш: Өсөн нэмэгдэж байгаа гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд эрсдэлийг бууруулах санхүүжилтийг нэмэгдүүлье

A- A A+

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлсэн байна. Тэрээр  “Уур амьсгалын сөрөг нөлөө эрчимжихийн хирээр түүнээс үүдэлтэй гамшгийн тоо, давтамж, учрах хохирлын хэмжээ даган нэмэгдэж улмаар хүний амь нас, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, та бидний олон арван жилийн хөгжлийн ололтыг нэгхэн хормын дотор сүйтгэж байна. Дэлхийн хэмжээнд гамшгийн улмаас учирч байгааа хохирлын хэмжээ улам нэмэгдэж, шууд бус хохирлын хэмжээ жилд дунджаар 2 их наяд ам.долларт хүрсэн ч эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт маш бага хэвээр байна. Тухайлбал, хөгжлийн тусламжийн ердөө 2 хувь, улс орнуудын төсвийн нэгээс ихгүй хувь нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулагдаж байна. Энэ нь дутагдалтай тал гэхээс илүүтэй алдаатай тооцоолол юм. Хөгжиж байгаа орнуудын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд оруулсан нэг ам.доллар нь гамшгийн дараах хохирлыг арилгах арга хэмжээнд зарцуулах 4 ам.доллартай тэнцэж байна.

Тиймээс 2025 оны  Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн уриа нь санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлэхийг сануулж байна. Засгийн газар болон хандивлагч байгууллагууд гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээг шийдвэр гаргах үйл явцад нэгтгэж, аюулд өртөх байдал, эмзэг байдлыг бууруулах шаардлагатай. Түүнчлэн хөгжлийн суурь үндсийг бэхжүүлэхэд гамшигт тэсвэртэй байдлыг шигтгэн тусгах нь чухал юм.

Энэ өдрийг тохиолдуулан та бид эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлж, хүн бүрд аюулгүй, ээлтэй, тэгш хүртээмжтэй ирээдүйг бүтээхийн төлөө амлалт өгье" гэжээ. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ