Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос хойш 36 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас "Санхүүжилтийг гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглүүлье" уриаг дэвшүүлээд байна. Тус уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, дадлагуудыг зохион байгуулж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, өөрийн болоод хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдалд иргэн таныг ч бас хөрөнгө оруулахыг уриалж байна.
2025/10/13
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/10/13
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/10/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ